| | |
Танилцуулга | ТЗҮААЭГ-ын Дуудлага шуурхай ажлын зохицуулагч
Төр,засгийн байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний чанарыг сайжруулах,хэрэглэгч үйлчлүүлэгчдийн санал,хүсэлт,гомдлыг хүлээн авч,барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулах,гүйцэтгэлд хяналт тавих зорилгоор Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын даргын 2002 оны 17-р тушаалаар Дуудлага шуурхай ажлын зохицуулагчийг ажиллуулж эхэлсэн юм.Энэ нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг тандах,үйлчилгээний шуурхай байдлыг хангах,үйлчлэгч үйлчлүүлэгч байгууллагуудын холбоо харилцааг сайжруулахад зохих үр дүнгээ өгч байна.
Дуудлага, санал, хүсэлтийн дагуу үзүүлэх үйлчилгээг заасан хугацаанд нь чанартай шуурхай барагдуулах үүрэгтэй.
Дуудлагыг ажлын өдөрт 09.00-13.00; 14.00-18.00 цагт хүлээн авна.
Дуудлага хүлээн авах утас 260876 ; 92001539 ;
е_майл хаяг : tsestegmaa@sgsa.gov.mn
Дуудлагад хамаарагдах ажил үйлчилгээний нэр төрөл
Нэг.Төрийн ордонд
1. Цахилгаан, гэрэлтүүлэг, лифттэй холбоотой ажил үйлчилгээ
2. Дулаан ,сантехник, салхивч агааржуулалттай холбоотой ажил үйлчилгээ
3. Мужааны болон тавилга хэрэгслэлийн засвартай холбоотой ажил үйлчилгээ
4. Ажлын байрны болон ариун цэврийн өрөө,орчны цэвэрлэгээтэй холбоотой ажил үйлчилгээ
5. Цайны үйлчилгээ
6. Компъютер,техник хэрэгслэлийн засвартай холбоотой үйлчилгээ
7. Барилга засвартай холбоотой ажил үйлчилгээ
8. Ачих буулгах зөөвөрлөх ажил үйлчилгээ
9. Телефон холбоо болон телевизийн дотоод сүлжээний засвар үйлчилгээ
10. Оёдлын ажил үйлчилгээ
11. Санхүү, хангамжийн ажил үйлчилгээ
12. Нийтийн хоол болон буфетын ажил үйлчилгээ
13. Цэцэг, ногоон байгууламжийн ажил үйлчилгээ
14. Заал танхимын ажил үйлчилгээ
15. Өрөө тасалгаа онгойлгох буюу түгжих үйлчилгээ
16. Эрүүл ахуй хяналтын ажил үйлчилгээ
17. Угаалга цэвэрлэгээний ажил үйлчилгээ
18. Үйлчилгээний албан хаагчидтай холбоотой санал,хүсэлт,гомдол хүлээн авах үйлчилгээ
19. Үйлчлүүлэгч байгууллага,хүмүүсийн ажиллах нөхцөлтэй холбоотой бусад үйлчилгээ
Хоёр.Захиалгат үйлчилгээнд /явуулын төлбөрт үйлчилгээнд
1. Албан ажлын өрөөний иж бүрэн цэвэрлэгээ
2. Орон сууцны иж бүрэн цэвэрлэгээ
3. Төрөлжсөн цэвэрлэгээ
-Хивс угааж цэвэрлэх
-Цонх угааж дулаалга хийх
-Цонхны дулаалга авч цэвэрлэх
|
|
|